Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага "Pfizer/ BioNTech" вакциныг бүртгэлээ
4 жил өмнө   560
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Pfizer-BioNTech-ийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрлөө. Ингэснээр улс орнууд уг вакциныг импортлох, хүн амаа дархлаажуулах үйл явцаа түргэн эхлүүлэх түлхэц болж байна. 
 
Европ, Америк тивд хэдийн хэрэглээнд ороод буй уг вакцин ийнхүү ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн анхны вакцин болж байна. Одоо НҮБ-ын Хүүхдийн сан, Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай орнуудад түгээх вакцинаа худалдан авах боломж нээгдэж байгаа юм. "Энэ бол COVID-19 вакцины хүртээмжийг хангахад чиглэсэн нааштай алхам" гэж ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах доктор Мариангела Симао мэдэгджээ. 
 
ДЭМБ-аас Pfizer/ BioNTech вакцин нь аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан тухай тайландаа дурджээ. Улмаар тус байгууллагаас нэгдүгээр сарын 5-нд вакцин түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна. 
 
Гэтэл хүний эрхийн байгууллагууд хөгжингүй орнууд хэт олон тоогоор вакцинд худалдан авч буй санаа зовниж байгаа. Эмнести Интернэшнлийн саяхны тайланд Moderna Inc-ийн бүх вакцин, Pfizer/ BioNtech-ийн бүтээгдэхүүний 96 хувийг Канад, Их Британи, АНУ зэрэг чинээлэг улсууд худалдаж аахаар захиалгаа баталгаажуулсан болохыг тогтоожээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага "Pfizer/ BioNTech" вакциныг бүртгэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0