Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтав?
3 жил өмнө   1229
Дэлхий ертөнц цар тахлын нөхцөлд 2021 онтой золголоо. Коронавирусний халдварын улмаас олон нийтийг хамарсан баярын арга хэмжээнүүд цуцлагдсан бол хорио цээрийн хатуу хязгаарлалттай зарим оронд дуу чимээ ихтэй баяр тэмдэглэхийг хориглосон билээ.
 
Шинэ жилийн баярыг тэмдэглэхийг зөвшөөрсөн орнуудын иргэд амны хаалт заавал зүүж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой байв.
 
Лондоны алдарт "London Eye" алсыг харагч дээр буудуулдаг уламжлалт салютыг цуцалжээ. Оронд нь Их Британийн нийслэл хотын хэд хэдэн дурсгалт газруудад салют, лазерын шоу үзүүлж, ВВС телевизээр шууд дамжуулсан байна. Ингэхдээ “Covid-19”, "Black Lives Matter" хөдөлгөөн  зэрэг 2020 онд болсон үйл явдлыг бэлгэдсэн янз бүрийн дүрсийг 300 дроноор тэнгэрт зуржээ.
 
 
Парис хотын эрх баригчид олон нийтийг баяр тэмдэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон мянган цагдаа нарыг гудамжинд илгээжээ. Электрон хөгжмийн анхдагч гэгддэг Жан-Мишель Жард ердийн баярын арга хэмжээний оронд Парисын Эх дагинын сүм дээр компьютер график ашиглан виртуал концерт зохион байгуулав.
 
 
Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтав?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0