Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
АНУ-ын ерөнхийлөгч мужийн намын албан тушаалтанд шахалт үзүүлсэн бичлэг ил болжээ
3 жил өмнө   426
АНУ-ын шинээр сонгогдсон хууль тогтоогчид ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг баталгаажуулах үйл явц эхлэхтэй зэрэгцэн одоогийн ерөнхийлөгч Трампын намынхаа албан тушаалтанд шахалт үзүүлж байгаа ярианы бичлэг нийтэд ил болжээ. Вашингтон пост сонин ерөнхийлөгч Дональд Трамп Жоржиа мужийн сонгуулийн албан тушаалтныг утсаар дарамталж, өөрт нь саналын тоог нэмэхийг шаардаж байгаа дуу бичлэгийг ням гарагийн дугаартаа нийтэлжээ.
 
Трамп Жоржиа мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Брэд Раффенс-пергертэй нэг цаг орчим хугацаанд утсаар ярихдаа “мужийн иргэд төдийгүй нийт ард иргэд уур бухимдалтай байна. Тиймээс саналын хуудсыг дахин тоолоход буруудахгүй, надад 11.780 санал хэрэгтэй байна” гэж шахалт үзүүлжээ.
 
Энэ яриа өнгөрсөн бямба гарагт болжээ. Одоогоор энэ бичлэгтэй холбогдуулж цагаан ордон болох Жоржиа мужийн сонгуулийн албан тушаалтны зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Жое Байден Жоржиа мужид Трампыг маш бага саналын зөрүүгээр ялсан учраас саналын тоог түүнийхээс давуулах сонирхол байгаа бололтой гэж уг мэдээлэлд дурджээ. АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис Вашингтон пост сонин бичлэг ил болгосны дараа ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашигласан үйл явдал гэж буруутгасан байр суурь илэрхийлжээ.
 
Ц.Оргил
АНУ-ын ерөнхийлөгч мужийн намын албан тушаалтанд шахалт үзүүлсэн бичлэг ил болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0