Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятадын хөнгөн цагааны гаалийн татварыг АНУ нэмжээ
6 жил өмнө   704
АНУ-ын Худалдааны яам Хятадаас нийлүүлэгдэх хөнгөн цагааны хайлш болон хавтангийн үйлдвэрлэл нь улсаас татаастай учраас түүний гаалийн нэмэлт татвар нь 113 хувь байх ёстой гэсэн урьдчилсан тооцоог хийжээ.
 
БНХАУ-аас АНУ-д 2016 онд нийлүүлэгдсэн хөнгөн цагааны хайлшийн гулдмай,  хөнгөн цагаан хавтангийн импорт ойролцоогоор $600 сая доллараар үнэлэгдсэн байв. Reuters агентлагийн бичсэнээр, энэ шалгалтын эцсийн үр дүнгээ Худалдааны яам нь наймдугаар сарын 30-нд танилцуулах ажээ.
 
Хөнгөн цагааны эвсэл, Америкийн худалдааны групп энэ шийдвэрт нь баяр  хүргэв. “АНУ-д  хөнгөн цагаан хавтанг үйлдвэрлэх тоглолтын талбайг сэргээх анхны алхам нь энэ болж байна” хэмээн группын ерөнхийлөгч Хайди Брокын мэдэгдэлд өгүүлсэн байв.
 
Бээжингийн аж үйлдвэрийн бодлогод нөлөөлөхийн тулд ойролцоогоор $150 тэрбум долларын үнэ бүхий Хятадын импортод  гаалийн нэмэлт татвар тогтооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч сүрдүүлсний дараа яамны урьдчилсан тооцоо гарчээ.
 
Худалдааны яам нь БНХАУ-аас нийлүүлэгдэж байгаа хөнгөн цагаан хавтангийн импортод хийж байгаа шалгалтаа 2017 оны арваннэгдүгээр сард эхлүүлжээ. Тэр нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын антидемпингийн бодлогын анхны арга хэмжээ нь болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард Трамп  ган ба хөнгөн цагааны импортод гаалийн татвар нэмэх зааварт гарын үсгээ зурсан байв. Гангийн импортод 25%, хөнгөн цагааны нийлүүлэлтэд нь  10% татварыг нэмэх ёстой гэсэн байлаа.
 
Эдгээр татвар нь Дэлхийн худалдааны байгууллагын зарчмыг зөрчиж буйг Хятад мэдэгдэлдээ сануулсан байв. Өнгөрсөн ням гарагт Хятад дахин мэдэгдэхдээ  өөрийн сонирхолд нь эдгээр тариф “ноцтой хохирол” учруулж байна гэлээ.
 
Өнгөрсөн сард Трамп нийт 60 тэрбум долларын хятадын импортыг гаалийн татварт хамруулах ёстой гэж зарласан юм. Америкийн технологийг хулгайлж байгаатай Хятадтай тэмцэх  худалдааны хязгаарлалтын  хүрээнд авч эхэлсэн анхны арга хэмжээ нь тариф тогтоож буй мэдэгдэл болж байна.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Хятадын хөнгөн цагааны гаалийн татварыг АНУ нэмжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0