Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Европын холбоо хүн амынхаа 70 хувийг вакцинжуулна
3 жил өмнө   301
Их Британи-Шведийн “AstraZeneca” компани Европын Холбоо /ЕХ/ руу хийх вакцины нийлүүлэлтээ 30 хувиар нэмэгдүүлнэ гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
 
“AstraZeneca” Европ дахь үйлдвэрүүдийнхээ нэгд асуудал үүссэнтэй холбоотойгоор энэ оны эхний улиралд ЕХ-нд нийлүүлэхээр тохиролцсон вакциныхаа дөрөвний нэгийг л нийлүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Харин ЕХ вакциныг нь бүртгэсний дараа “AstraZeneca” есөн сая тун вакциныг нэмж нийлүүлж, нийлүүлэлтийг урьдчилсан товлосноос долоо хоногийн өмнө эхлүүлэхээр тохиролцсон гэж У.Ляйен “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
 
ЕХ-ны эх сурвалжийн мэдээлснээр, уг вакцины эхний нийлүүлэлт хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт эхлэх төлөвтэй байгаа ажээ. “AstraZeneca” вакцины нийлүүлэлтээ нэг долоо хоногийн өмнө эхлүүлж, хоёр, гуравдугаар сард нийлүүлэх тунг 30 хувиар буюу есөн сая тунгаар нэмэгдүүлнэ гэж У.Ляйен мэдээлсэн байна.
 
Мөн энэ оны хоёрдугаар улиралд “Johnson & Johnson” компанийн вакцин зах зээлд нэвтрэх тул вакцины илүү их нөөцтэй болох төлөвтэй байна. Иймээс ЕХ-ны насанд хүрсэн иргэдийн 70 хувийг энэ зуны сүүл гэхэд вакцинжуулахыг зорьсон хэвээр байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 
Европын холбоо хүн амынхаа 70 хувийг вакцинжуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0