Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Халдварын тохиолдол гурван долоо хоног дарааллан буурч байна
3 жил өмнө   325
Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоо гурав дахь долоо хоногтоо дарааллан буурч байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
 
“Коронавирусээр халдварласан тохиолдол гурав дахь долоо хоногтоо дарааллан буурч байна. Энэ бол коронавирусний шинэ хувилбарууд тархсан тохиолдолд ч вирусыг хянах боломжтой гэдгийг харуулж буй итгэл найдвар төрүүлсөн мэдээ юм. Түүнчлэн халдварт өвчний эсрэг үргэлжлүүлэн арга хэмжээ авснаар тархалтыг зогсоох боломжтойг харуулж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. 
 
Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдсөөр байхын онцгой ач холбогдлыг Гебрейесус цохон тэмдэглэжээ. Халдварт өвчний тархалтад хяналт тавих нь хүний амь насыг аварч, шинэ төрлүүд үүсэх боломжийг бууруулж байгаа юм.
 
Онцгой байдалд хариу арга хэмжээ авахын тулд эрүүл мэндийн салбарын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болохыг ДЭМБ-ын тэргүүн цохон дурдав. Үүнтэй холбоотойгоор тэрбээр “SCORE” хэмээх судалгаанд анхаарлаа хандуулжээ. Судалгаанд дурдсанаар халдварын улмаас нас барсан 10 тохиолдол тутмын 4 нь бүртгэгдээгүй үлдэж байгаа нь бүх оронд мэдээллийн тогтолцоог бэхжүүлэхэд яаралтай хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг тод харуулж байна. 
Халдварын тохиолдол гурван долоо хоног дарааллан буурч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0