Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Mastercard” зарим криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө
4 жил өмнө   421
Америкийн санхүүгийн “Mastercard” корпорац өөрийнхөө олон улсын төлбөрийн системийн хүрээнд хэд хэдэн криптовалютаар энэ онд гүйлгээ хийж эхлэхийг зорьж байна.
 
Энэ тухай “Mastercard” компанийн цахим мөнгө, блокчейн технологи, түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Ража Дамодарана мэдэгджээ. “Бид сүлжээгээрээ шууд дамжуулан зарим криптовалюттай гүйлгээ үйлдэх боломжийг дэмжин ажиллахаа мэдэгдэж байгаагаас гадна цаашид криптовалютаар төлбөр тооцоо хийхэд бэлтгэж байна” хэмээн тэрбээр хэлэв.
 
Гүйлгээг нь дэмжин ажиллах криптовалютын сонголтод чамбай хандахаа компани цохон дурджээ. "Бид одоо байгаа бүх криптовалюттай гүйлгээ хийх төлөвлөгөөгүй байна" хэмээн Дамодаран мэдэгдсэн байна. Гэсэн ч чухам ямар криптовалютыг сонгохоо тэрбээр дурдаагүй аж. 
 
Эх сурвалж: CNBC
 
“Mastercard” зарим криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0