Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Кинг ном хэвлүүлэх мөрөөдөлтэй хүүхдүүдэд 6500 доллар хандивлав
3 жил өмнө   367
Уншигч түмнийг нэгэн үеэр нь байлдан дагуулсан аймшгийн зохиолын хаан гэгддэг зохиолч Стефен Кинг өдгөө өөрсдийн номоо бичиж, хэвлүүлэхийг мөрөөддөг хүүхэд залуусыг дэмжихээр болжээ.
 
Ном бичнэ гэдэг тун амаргүй ажил бөгөөд бичсэн хойноо хэвлүүлнэ гэдэг бүр ч төвөгтэй асуудал юм. Харин Стефен Кинг өөрийн биеэр үзэж туулсан тэрхүү бэрхшээлийг залуу зохиолчдын мөрөн дээрээс хөнгөлөхийг хүсч, сургуулийн сурагч хүүхдүүдэд анхны номынх нь хэвлэлийн зардлыг хандивлахаа амласан байна.
 
Тухайлбал тэрбээр Фарвелл бага сургуульд 6500 ам.доллархандивласан бөгөөд тэр мөнгөөр хоёр ч ном хэвлүүлэхэд хангалттай хэмээн үзэж байгаагаа хэлжээ.
 
Хэдий хүүхдүүдийн бичсэн зохиол Кингийнх шиг мэргэжлийн түвшинд хүрч очихгүй ч маш сонирхолтой байх болно хэмээн Фарвелл бага сургуулийн эрхлэгч Аманда Винслоу ярьжээ. Кингийн өгсөн мөнгөөр тус сургуулийн зохиолч судлах хөтөлбөрт хамрагдсан, хүүхдүүдийн багаараа бичсэн хоёр боть зохиолыг ном болгон хэвлэх аж.
 
Хэдийгээр хөтөлбөрт хамрагдсан зарим хүүхдүүд дунд ангид дэвшин Фарвелл бага сургуулийг орхисон ч дөрвөн жилийн хөтөлбөрийн хугацаанд олон дүр хөгжүүлж, үйл явдлыг нь баяжуулахад их хувь нэмэр оруулжээ.
 
Эх сурвалж: UNILAD
 
 
Кинг ном хэвлүүлэх мөрөөдөлтэй хүүхдүүдэд 6500 доллар хандивлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0