Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
‘Clubhouse’-ын хэрэглэгчдийн мэдээлэлд хандах боломжтойг анхаарууллаа
3 жил өмнө   404
 Элон Маск, Марк Цукерберг тэргүүтэй технологийн салбарын шилдгүүд “Clubhouse”-д нэгдэн, хэрэглэгчдийн тоо нь дэлхий дахинд 6 сая хэрэглэгчтэй болсноор 2021 оны нэгдүгээр сард зах зээлийн үнэлгээ нь тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Хөгжүүлэгчид тун удахгүй “Clubhouse”-ын "Android" үйлдлийн системд зориулсан хувилбарыг танилцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сошиал инфлюенсер, сэтгүүлчид болон улстөрчдийн дунд нээлттэй сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлдэг гол цахим нийгмийн сүлжээнүүдийн нэг болоод байна.
 
Хятадын хэрэглэгчид “Clubhouse”-д нэгдэн Хонконгийн ардчилал, Шинжаань дахь Уйгур иргэдийн хүний эрхийн суудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх болсноор БНХАУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 8-нд тус аппликейшныг өөрсдийн “Great Firewall”-д бүртгэж, Эх газрын Хятадад ашиглахыг хориглох шийдвэр танилцуулсан.
 
Тэгвэл Стэнфордын их сургуулийн “Internet Observatory - Cyber Policy” судалгааны төвийн эрдэмтэд бямба гаригт БНХАУ-ын Засгийн газар “Clubhouse” аппликейшний хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, түүхий аудио өгөгдөлд хандах боломжтой байгааг анхаарууллаа. 
 
Тухайлбал, “Clubhouse” нь Цахиурын хөндийд байх Шанхайд төвтэй ижил төрлийн цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Agora” аппликейшны дэд бүтцийг ашигладаг бөгөөд “Agora” нь “Clubhouse” хэрэглэгчдийн мэдээлэл болон түүхий аудио өгөгдөлд хандах боломжтой  болохыг баталсан юм. Харин БНХАУ-ын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрт нь серверээ байршуулж, үйл ажиллагаа явуулж буй интернэт компаниудад цахим аюулгүй байдлыг хангах үүднээс хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хуваалцахыг шаарддаг аж. Тиймээс Стамфордын их сургуулийн “Internet Observatory - Cyber Policy” судалгааны төвийн эрдэмтэд “Clubhouse” аппликейшн энэхүү эмзэг байдлыг анхааруулсан байна.
 
Гэсэн ч “Clubhouse”-ийн хэрэглэгчдийн аудио өгөгдлүүд АНУ дахь серверүүдэд хадгалагддаг болохыг онцолсон юм. Гэхдээ техникийн анализ хийх үед “Clubhouse”-ийн хэрэглэгчдийн өрөөний мета өгөгдөл БНХАУ дахь серверүүдээр дамждаг бөгөөд тухайн серверүүд “Anycast”-аар дэлхий дахинд байгаа хэрэглэгчдэд аудио өгөгдлүүдийг дамжуулдаг болохыг ажигласан байна. Мөн хэрэглэгчийн “ID” болон өрөөний дугаарыг энгийн текст өгөгдлөөр дамжуулдаг нь гуравдагч этгээд гаднаас хянахад хялбар болгож байгааг анхааруулсан юм.
 
Харин “Clubhouse”-г хөгжүүлэгчид 72 цагийн хугацаанд нэмэлт нууцлалууд хийж, БНХАУ дахь серверүүдээр хэрэглэгчдийн өгөгдөл дамжих байдлыг блоклох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж:  The Economist
‘Clubhouse’-ын хэрэглэгчдийн мэдээлэлд хандах боломжтойг анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0