Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ Сири дэх Ираныг дэмжигч бүлэглэлийн байгууламжуудад цохилт өгчээ
3 жил өмнө   368
АНУ Сири дэх Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад цохилт өгсөн тухай “Politico” сонин эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
 
Пентагон дээрх мэдээллийг нотолсон байна. “АНУ-ын Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар пүрэв гаргийн орой Сирийн зүүн нутаг дахь Ираныг дэмжигч цэрэгжсэн бүлэглэлүүдийн ашиглаж байсан дэд бүтцэд агаараас цохилт өгсөн” гэж Пентагоны тэргүүний олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн туслах Жон Кирби мэдэгджээ. Түүний хэлснээр, Ирак дахь АНУ-ын алба хаагчид болон эвслийн цэргүүдийн эсрэг саяхан үйлдсэн халдлагуудын хариуд, мөн тэдэнд аюул заналхийлсэн хэвээр байгаатай холбоотойгоор цохилт өгөхийг зөвшөөрсөн байна. 
 
Энэхүү ажиллагаа “Ерөнхийлөгч Байден АНУ болон эвслийн цэргүүдийг хамгаална гэдгийг харуулж буй дохио юм” гэж Кирби мэдэгджээ. 
 
Хоёрдугаар сарын 22-нд Багдад хотын "ногоон бүс" пуужингийн халдлагад өртсөн байна. “Al Arabiya” телевизээр мэдээлснээр, АНУ-ын Элчин сайдын яам, гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, Иракийн төрийн байгууллагууд байрладаг Иракийн нийслэл хотын энэхүү дүүрэг рүү гурван пуужин харважээ. Пуужингуудын хоёр нь бүс дотор, гурав дахь нь бүсээс гадна унасан байна. Пуужин харвасны улмаас хүний амь нас эрсдээгүй байна.
 
Өнгөрсөн долоо хоногт мөн АНУ-ын цэргүүдийн ашигладаг цэргийн бааз байрладаг Иракийн Курдистан дахь Эрбил нисэх онгоцны буудлын бүс рүү пуужин харважээ. Пуужингийн халдлагын улмаас нэг энгийн иргэн амиа алдаж, АНУ-ын нэг цэрэг, хэд хэдэн мэргэжилтэн шархадсан байна.
АНУ Сири дэх Ираныг дэмжигч бүлэглэлийн байгууламжуудад цохилт өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0