Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын дуучин Билли Эйлиш “No time to die” дуугаар “Грэмми” шагнал авчээ
3 жил өмнө   382
АНУ-ын дуучин Билли Эйлиш хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналын нэг “Грэмми”-г хүртжээ.  Түүний “No time to die” дуу “Визуал мелиад зориулсан шилдэг дуу” номинацид ялсан байна. Энэхүү дууг Жеймс Бондын ээлжит ангид соаунд трак болгож ашигласан юм байна. Билли Эйлиш шагналаа ах, уран бүтээл хамтран туурвигч Финнеас О Коннелтой хуваалцахыг хүссэн байна.
 
Энэ номинацид Билли Эйлишээс гадна Тэйлор Свифтын “Муурнууд” мьюзиклын sount track, Синтия Эривогийн “Харриет” киноны sount track, хөгжмийн зохиолч Кристен Андерсон-Лопес, Роберт Лопес нарын зэрэг уран бүтээлчид нэр дэвшжээ. “Грэмми”-г зохион байгуулах хорооны албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлжээ. 
 
Азийн төлөөлөл, Казахстаны дижей, Imanbek нэрээр алдаршсан Иманбек Зейкенов шилдэг болсон нь энэ жилийн “Грэмми”-н нэг онцлог болсон юм. Түүний бүтээл оны шилдэг ремикс номинацид тэргүүлжээ. Уран бүтээлч энэ баяраа инстаграм хуудасны дагагчидтайгаа хуваалцаж “Хөгжимчний амьдралын хамгийн гайхалтай мөч бол Грэмми авах явдал юм. Бид үүнийг хийж чадлаа” хэмээн бичсэн байна.
 
Эх сурвалж: RIA
 
 

 

АНУ-ын дуучин Билли Эйлиш “No time to die” дуугаар “Грэмми” шагнал авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0