Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ДЭМБ: “AstraZeneca”-гийн вакцины талаар хэлэлцэнэ
4 жил өмнө   324
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.
 
"ДЭМБ-ын вакцины аюулгүй байдал хариуцсан шинжээчдийн хороо мэдээллүүдийг судалж, Европын эмийн агентлагтай нягт холбоотой ажиллаж байгаа бөгөөд маргааш уулзалт зохион байгуулна" гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран гарган авсан Их Британи-Шведийн “AstraZeneca”компанийн коронавирусний вакциныг хийсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан гуравдугаар сарын эхэн үеэс хойш Европын 15 орчим улс уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Тодруулбал: Гуравдугаар сарын 11-нд Европын орнуудаас хамгийн түрүүнд Дани вакцинжуулалтаа түр зогсоосон юм. Мөн Европын бусад орнууд  Исланд, Ирланд, Норвег, Нидерланд улсууд АстраЗеника  вакцины тарилгыг судас бөглөрөх, тавиас дээш насныханы цусны тромбоцит багассантай холбоотойгоор зогсоогоод байна.
 
Судалгаагаар “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нэмэгдэх шинж тэмдэг илрээгүй гэж Европын эмийн агентлаг өмнө нь мэдэгджээ.
 
Эх сурвалж:CNN
ДЭМБ: “AstraZeneca”-гийн вакцины талаар хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0