Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос “Twitter”-ийг сарын дараа хааж магадгүй
3 жил өмнө   296
Хуулиар хориглосон мэдээллийг устгах шаардлагыг биелүүлэхгүй бол ОХУ-д олон нийтийн “Twitter” сүлжээ сарын дараа хаагдаж магадгүй гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хяналт шалгалтын хорооны орлогч дарга Вадим Субботин мэдэгджээ. 
 
Түүний хэлснээр, хэрэв хориглосон мэдээллийг устгах асуудлаар холбогдвол “Twitter” ОХУ-д хаагдахаас зайлсхийх боломжтой. Роскомнадзор одоогоор “хууль бус контентыг устгах талаар “Twitter”-ээс хийсэн тодорхой алхмуудыг бүртгээгүй байна" гэж Субботин мэдээлжээ.
 
Гуравдугаар сарын 10-ны өглөө Роскомнадзор “Twitter”-ийн хурдыг удаашруулж, хязгаарлах арга хэмжээ авснаа мэдэгдсэн билээ. Тус олон нийтийн сүлжээ 2017 оноос хойш хууль бус агуулга бүхий гурван мянга гаруй мэдээллийг устгаагүй тул ийм арга хэмжээ авчээ. “Twitter” сүлжээг хязгаарласны дараа Кремль, Засгийн газар, Төрийн Дум, Холбооны улсын Зөвлөл, Роскомнадзор зэрэг төрийн байгууллагуудын цахим хуудас нээгдэхээ больсон бөгөөд гарсан алдааг “Twitter”-ийн эсрэг авсан арга хэмжээтэй ямар ч холбоогүй гэж тайлбарласан юм.
 
ОХУ-ын эрх баригчид дотоод интернэтийн сүлжээгээ шаардлагатай тохиолдолд гадаад ертөнцөөс тусгаарлах боломжийг олгосон хуулийн төслийг 2019 онд баталсан билээ.
 
Эх сурвалж: interfax
Орос “Twitter”-ийг сарын дараа хааж магадгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0