Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ирланд: Коронавирусний вакцин тариулсан гадаадын иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлнэ
3 жил өмнө   285
Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн коронавирусний вакцин тариулсан гадаадын иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэрийг Исландын Засгийн газар гаргажээ.
 
Исландын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд, Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэд манайд нэвтрэхдээ тусгаарлагдах, шинжилгээ өгөх зэрэг хязгаарлалтын тусгай арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх шаардлагагүй гэж дурджээ. Өмнө нь ийм шийдвэр зөвхөн Европын Холбооны иргэд эсвэл Европын эдийн засгийн бүсийн гишүүн орны иргэдэд үйлчилж байв.
 
“Сүүлийн 12 сарын хугацаанд дэлхий дахин их зүйлийг тууллаа. Бид бүгд хэвийн амьдралдаа аажмаар аюулгүйгээр эргэн орно гэж найдаж байна. Аяллыг сэргээх боломжууд нь соёл, худалдаа төдийгүй бизнес эрхлэхэд чухал ач холбогдолтой. ЕХ, Европын эдийн засгийн бүсэд багтдаггүй улс орнуудын вакцинд хамрагдсан иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэр нь баримталж буй бодлогоо эрүүл ухаанаар хэрэгжүүлж буйн хэлбэр юм” хэмээн Исландын Ерөнхий сайд Катрин Якобсдоттир мэдэгдсэн байна. 
 
“Өмнө нь халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин хийлгэснээр энэ өвчний эсрэг дархлаатай болсон хүмүүсээс халдвар авах эрсдэл тун бага гэдгийг өнөөдрийн туршлага, мэдээлэл харуулж байна. Хүмүүс нэг компанийн нэг вакциныг хийлгэснээр өвчнөөс сэргийлж байгаа үед хаана вакцин хийлгэсэн нь чухал биш юм” хэмээн Исландын тархвар судлаач Торольфур Гуднасон мөн онцлон тэмдэглэжээ. 
 
Эх сурвалж: BBC
Ирланд: Коронавирусний вакцин тариулсан гадаадын иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0