Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“iPad”-ийн шинэ загварын онцлог шинж
3 жил өмнө   267
“Apple” корпораци “iPad Pro” цувралаа шинэчилж, сайжруулсан процессортой таблетын шинэ загвараа дөрөвдүгээр сард танилцуулахаар төлөвлөж байна.
 
Шинэ загварын таблетын процессорын үзүүлэлт нь сайжирснаас гадна камер нь шинэчлэгджээ. Шинэ загвар нь одоогийн  “iPad Pro”-той зарим талаараа ижил төстэй юм. Тухайлбал, дэлгэцийн хэмжээний хувьд өмнөхтэйгээ ижил 11 инч байх хэдий ч энэ удаад дэлгэцийг “mini-LED” технологиор хангаж өгснөөр дүрслэл илүү нягтаршилтай, тод харагдах аж.
 
Шинэ төхөөрөмжийн туршилтын явцад хөгжүүлэгчид “Thunderbolt” технологийг ашиглажээ. Энэ нь нэмэлт монитор, гадаад хатуу диск, бусад дагалдах хэрэгслийг холбох боломжтой болгох юм.
 
Эх сурвалж: Bloomberg
 
 
“iPad”-ийн шинэ загварын онцлог шинж
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0