Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
НҮБ:Газар тариалангийн салбарт 108 тэрбум гаруй ам.долларын хохирол учирсан байна.
3 жил өмнө   324
2008-2018 онд тохиолдсон байгалийн гамшгууд хөгжиж буй орнуудын газар тариалангийн салбарт 108 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулжээ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) тайлан мэдээнд дурдсан байна.
 
Дурдсан хугацаанд Ази (49 тэрбум ам.долларын хохирол), Африк (30 тэрбум ам.доллар), мөн Латин Америк, Карибын тэнгисийн орнууд (29 тэрбум ам. доллар) байгалийн гамшигт хамгийн их өртжээ. FAO-гийн мэдээлснээр, өдгөө байгалийн гамшгийн жилийн дундаж тоо 1970, 1980-аад оныхоос 3 дахин нэмэгдсэн байна. Байгалийн гамшгийн улмаас ялангуяа жижиг аж ахуй, туслах аж ахуй, мөн хувийн хэрэгцээндээ аж ахуй эрхлэгчид, загасчдын орлогод ихээхэн хохирол учирсныг тайлан мэдээнд онцлон тэмдэглэжээ.
 
FAO-гийн шинжээчдийн  үзэж байгаагаар, байгалийн гамшигт үзэгдлээс гадна, ган гачиг хөдөө аж ахуйн салбарт хамгийн их хохирол учруулсан бол дараа нь үер, хар салхи, хортон шавьж, өвчин, ойн түймэр орж байна. Ядуу буурай хөгжилтэй орнууд болон бага, дунд орлоготой орнуудад газар тариалан, мал аж ахуйн салбарт ган гачгаас учирсан хохирол 34-өөс дээш хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр улсын хөдөө аж ахуйн салбарт учирсан хохирлын хэмжээ 37 тэрбум ам.доллароор хэмжигджээ. 2019 оны зун Сибирьт гарсан их хэмжээний ойн түймрийн улмаас 100 сая ам.долларын хохирол учирсан байна.
 
Эх сурвалж: TASS
НҮБ:Газар тариалангийн салбарт 108 тэрбум гаруй ам.долларын хохирол учирсан байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0