Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Америк, Хятадын харилцааг сайн тал руу сэргээхийг уриалжээ
3 жил өмнө   334
 Хятад, Америкийн харилцаа муудсаар буйг зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Төрийн Зөвлөлийн гишүүн Ван И пүрэв гарагт мэдэгджээ.
 
“АНУ-ын үндэслэлгүйгээр буруутгаж буйг Хятад хүлцэн тэвчиж байгаагүй бөгөөд цаашид ч тэвчихгүй. Сүүлийн жилүүдэд манай улсын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, Хятад, Америкийн харилцаанд урьд өмнө нь байгаагүй хүнд цаг үе ирсэн. Энэ нь хоёр улсын ард түмний ашиг сонирхолд хохирол учруулж, дэлхийн тогтвортой байдал, хөгжилд сөргөөр нөлөөлсөн. Уруудах байдал цаашид үргэлжлэх ёсгүй” хэмээн Гадаад хэргийн сайд Ван И Хятад, Америкийн өндөр дээд түвшний яриа хэлэлцээний нээлтийн үеэр иэлрхийллээ.
Түүнчлэн "БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог дээрэнгүй явдлаа зогсоохыг бид АНУ-аас шаардаж байна. Энэ муу зуршилтай тэмцэх цаг нь болсон. Хонконгийн дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож буй нь Хятадад олны дургүйцлийг төрүүлсэн” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
 
Яриа хэлэлцээнд Америкийн талаас Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жейк Салливан, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар оролцож байгаа аж. Харин Хятадын талаас тус улсын Гадаад хэргийн сайд Ван И, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээс гадна Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэрэг хариуцсан комиссын газрын дарга Ян Жечи нар оролцож байна.
 
Эх сурвалж: ТАСС
Америк, Хятадын харилцааг сайн тал руу сэргээхийг уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0