Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
AНУ:76 настай хятад эмэгтэй арьс өнгөөр ялгаварлах үзэлтний халдлагад өртсөн байна
3 жил өмнө   413
Лхагва гарагт 76 настай хятад эмэгтэй АНУ-ын Сан Франциско хотын гудамжинд арьс өнгөөр ялгаварлах үзэлтний халдлагад өртсөн юм.
 
Тухайн үед 39 настай цагаан арьст эрэгтэй “Хятад!” гэж орилоод зам хөндлөн гарахаар хүлээж зогссон өндөр настан Ше Шаожэний нүүрэнд хүчтэй цохижээ. Гэтэл өндөр настан ойролцоо хэвтэж байсан модыг шүүрч аваад хариу довтолж, эрэгтэйг ноцтой гэмтээсэн байна. Халдлага үйлдэгчийг баривчилж, хэрэг үүсгэн шалгаж байгаагаа Сан Франциско хотын цагдаагийн газар мэдээлсэн юм. Ше Шаожэн нь Хятадын Гуандун мужаас гаралтай хүн юм байна. Түүний баруун нүд хүнд гэмтэж, сэтгэл санааны гүн цочролд ороод байгааг охин нь хэвлэлд ярьжээ.
 
Энэ үйл явдлын дараах нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг Хятадын сошиал ертөнцөд хүчтэй тарсныг хүмүүс 1.4 тэрбум орчим удаа үзжээ.
 
Дараа нь өндөр настны ач хүү Жон Чэн саяхан GoFundMe платформ дээр эмээгийнхээ эмчилгээний зардалд хандив авах хуудас нээсэн нь нэг хоногийн дотор $726,000 oрчмыг цуглуулсан байна.
 
Хандивын аяны анхны зорилго нь $50,000 байсан боловч ийнхүү бараг 15 дахин өсжээ. Сүүлийн өдрүүдэд Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэг Америк даяар өсөх хандлагатай байна.
 
 
Эх сурвалж: BBC

 

AНУ:76 настай хятад эмэгтэй арьс өнгөөр ялгаварлах үзэлтний халдлагад өртсөн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0