Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ДЭМБ: “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалжээ
3 жил өмнө   477
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх зөвлөл “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины мэдээлэлд үнэлгээ хийсний дүнд уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад уриалжээ.
 
ДЭМБ “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн вакциныг тариулсан зарим хүнд цусны бүлэгнэл үүссэнд санаа зовниж байгаа боловч одоогийн мэдээллээр вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнхэд ийм эрсдэл үүсэхгүй байгааг харгалзан энэхүү дүгнэлтэд хүрчээ.
 
“COVID-19” бол аминд халтай өвчин. Харин “AstraZeneca”-гийн вакцин үүнээс урьдчилан сэргийлнэ” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
 
Мөн улс орнуудад вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг тэрбээр уриалаад, “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөр уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгийг мэдэгджээ.
 
Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг аюулгүй гэдгийг пүрэв гарагт мэдэгдсэний дараа Герман, Франц тэргүүтэй хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа үргэлжлүүлэхээр болоод байгаа юм. 
ДЭМБ: “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0