Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Япон:Токиогийн бүсэд онцгой байдлын дэглэмийг цуцаллаа
4 жил өмнө   422
Японы нийслэл Токио хот болон зэргэлдээх Сайтама, Чиба, Канагава мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацаа ням гарагт дууслаа.
 
Японд коронавирусний халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонтой холбогдуулан энэ оны нэгдүгээр сараас Токиогийн бүсэд онцгой байдал тогтоосон бөгөөд тухайн үеэс хойш нийслэлд халдварын шинэ тохиолдлын тоо 80 хувиар буурчээ. Токиод ням гарагт халдварын 256 тохиолдол шинээр илэрч, дөрвөн хүн нас барсан байна.
“Халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэхээс сэргийлэх хэрэгтэй байгааг хүн бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Мөн халдварын дөрөв дэх давлагаанаас сэргийлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг та бүхнээс хүсье” гэж Токио хотын захирагч Койкэ Юрико мэдэгджээ.
Сакура цэцэглэж буйг үзэж сонирхохоор хүмүүс цуглардаг газруудад халдвар тархаж болзошгүйд мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Токиогийн “Ueno” хүрээлэн үдэшлэг зохион байгуулахаас сэргийлэн түр хаалт байрлуулжээ. Үүний зэрэгцээ шөнийн цагаар интоорын моддыг гэрэлтүүлдэг байсан бол энэ жил ийм ажиллагаа зохион байгуулахгүй ажээ.
 
Мөн Засгийн газар зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаас эрт хаахыг үргэлжлүүлэн хүсэж, компаниуд ажилтнуудаа алсаас ажиллахыг зөвшөөрнө. 
 
Одоогоор тус улсын хэмжээнд ням гарагт халдварын 1100 гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 457 мянга давжээ. 
 
Эх сурвалж: NHK
Япон:Токиогийн бүсэд онцгой байдлын дэглэмийг цуцаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0