Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хойд Солнгосын пуужингууд нь баллистик биш далавчит пуужин туршлаа
3 жил өмнө   370
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр туршсан БНАСАУ-ын пуужингууд нь баллистик биш далавчит пуужин байсан аж.
 
Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) тогтоолыг зөрчөөгүй гэж “Yonhap” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
 
“Тэд баллистик биш далавчит пуужингууд харвасан. Манай тагнуулууд пуужингуудыг таньсан” гэж эх сурвалжуудын нэг хэлсэн байна.
 
Пёньян өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэд хэдэн пуужин туршсан гэж “The Washington Post” сонин эх сурвалжаасаа эш татан мягмар гарагт мэдээлжээ. “БНАСАУ-ын эрх баригчид ихэвчлэн иймэрхүү үйл явдлаар анхаарал татдаг тул ням гарагт пуужингийн туршилтынхаа талаар ямар нэг тайлбар өгөөгүй нь АНУ, БНСУ-ын албаны хүмүүсийг төөрөгдөхөд хүргэсэн” гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Сонинд бичсэнээр, Америкийн тагнуулын алба туршилтуудын талаар мэджээ. Харин “Reuters” агентлаг эх сурвалжаа эш татан хоёр пуужин харвасан гэж мэдээлсэн байна.
 
БНАСАУ дунд зайн тусгалтай пуужин туршсаныг АНУ "цэргийн ердийн үйл ажиллагаа" гэж үзэж байна гэж тус улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ. 
 
Эх сурвалж: Yonhap news
 
Хойд Солнгосын пуужингууд нь баллистик биш далавчит пуужин туршлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0