Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“AstraZeneca”-гийн вакциныг Испанид үргэжлүүлэн хэрэглэж байна
3 жил өмнө   329

 Испанид цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэх шалтгаанаар хэрэглэхээ түр зогсоогоод байсан “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг лхагва гаргаас үргэлжлүүлэн тарьж эхэллээ.

Улсын хэмжээнд лхагва гарагт 210 897 тун вакцин тарьсан нь “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 2020 оны 12 дугаар сарын 27-нд эхлүүлснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Испанид вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 6 620 093 тун вакциныг тарьснаас 2 276 233 хүн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Испанид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 7026 тохиолдлол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 3 241 345 болжээ. Мөн халдвараар нас барсан хүний тоо 320-иор нэмэгдэж, 74064-т хүрчээ.

Эх сурвалж: Reuters

“AstraZeneca”-гийн вакциныг Испанид үргэжлүүлэн хэрэглэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0