Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хятадын “Cansino Bio” компани Ковидын эсрэг вакцин гаргажээ
4 жил өмнө   537
Хятадын “Cansino Bio” компани тус улсын Цэргийн шинжлэх ухааны академийн багтай хамтран бүтээсэн COVID-19-ийн вакцинд Унгар улс яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон талаар тус компани өнөөдөр мэдээлэв.
 
Ингэснээр тус вакцин нь Унгар улсад яаралтай хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн Хятадын хоёр дахь вакцин болоод байна.
 
Унгар нь Европын холбооны гишүүн орнууд дундаас Хятад, ОХУ-ын вакциныг худалдан авч, хэрэглээнд нэвтрүүлсэн анхны улс бөгөөд вакцин хэрэглэх зөвшөөрөл, хэлэлцээрийн асуудлыг дангаараа шийдвэрлэхээр эхлүүлж байсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан юм.
 
Гэсэн хэдий ч барууны ханган нийлүүлэгчдийн вакцин нийлүүлэлт удаашралтай байгаагаас Европын олон орон манай хоёр хөршийн вакциныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.
 
 
Хятадын “Cansino Bio” компани Ковидын эсрэг вакцин гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0