Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Уханьд ажилласан ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэлтэнд сэтгэл түгшиж буйг олон улс илэрхийлжээ
3 жил өмнө   441
 
 АНУ-ын Төрийн Департаментаас “ДЭМБ-аас Хятадад саяхан явуулсан судалгаанд бид сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж байна. Үүний зэрэгцээ ирээдүйд гарал үүсэл нь тодорхойгүй ийм дэгдэлтийг үнэлэх хурдацтай, үр дүнтэй, ил тод, шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бус олон улсын механизмыг боловсруулж ашиглахад хамтран ажиллахын ач холбогдлыг цохон тэмдэглэж байна” гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. Энэхүү хамтарсан мэдэгдэлд  Австрали, Канад, Чех, Дани, Эстони, Израил, Япон, Литва, Латви, Норвеги, Өмнөд Солонгос, Словени, Их Британи нэгджээ.
 
Түүнчлэн баримт бичигт гарын үсэг зурсан орнууд коронавирусний гарал үүслийн талаарх судалгааг хараат бус, ил тод явуулахыг дэмжиж байгаа бөгөөд хөндлөнгөөс оролцох эсвэл зүй бусаар нөлөөлөх бодолгүй байгаагаа онцлон тэмдэглэжээ.
 
"Цар тахлын шинжтэй үл мэдэгдэх өвчин үүсгэгчийн ноцтой дэгдэлт гарсан тохиолдолд шинжээчдийн гаргах хараат бус түргэн шуурхай үнэлгээ нь ард иргэд, эрүүл мэндийн байгууллагууд, аж үйлдвэрүүд, Засгийн газруудыг ийм дэгдэлтэд илүү сайн хариу арга хэмжээ авах, ирээдүйн цар тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүү сайн бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
 
ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг нэгдүгээр сарын 14-нөөс хойш Хятадад сар орчим хугацаанд ажилласан бөгөөд “COVID-19”-ийн гарал үүслийг тодорхойлох чиглэлээр Хятадын мэргэжилтнүүдтэй хамтарсан судалгаа хийжээ. Шинжээчид Уханийн Вирус судлалын хүрээлэн болон вирус алдагдсан эсвэл хиймлээр гарган авсан гэх цуу яриатай холбогддог Биологийн аюулгүй байдлын үндэсний лабораторид ажилласан байна. Олон улсын шинжээчдийн багийн тайланг ДЭМБ мягмар гарагт нийтэлжээ. Шинжээчид тайландаа  “SARS-CoV-2” вирус лабораториос алдагдсан байх магадлал “маш бага” гэж дүгнэсэн байна.
Уханьд ажилласан ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэлтэнд сэтгэл түгшиж буйг олон улс илэрхийлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0