Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ:65-аас дээш насныхны 75 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна
3 жил өмнө   581
“Эрх баригчид коронавирусний вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлж чадлаа. Одоогоор 65-аас дээш насныхны 75 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
 
Үүнтэй холбоотойгоор халдварт өвчний тархалт эрс буурах ёстойг тэрбээр цохон дурдаад, цар тахлын улмаас тогтоосон эрүүл ахуйн хязгаарлалтыг хэтэрхий хурдан цуцалж байна хэмээн мужийн захирагчдыг шүүмжилжээ.
 
"Бид шинжлэх ухааны мэдээлэлд яагаад захирагддаггүйг ойлгохгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
 
Холбооны болон орон нутгийн эрх баригчидын мэдээлснээр, АНУ-д цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын 30.4 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 552 038 хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт жагсаж байгаа юм.
 
Эх сурвалж: CNN
АНУ:65-аас дээш насныхны 75 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0