Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Япон,Хятад хоёр улсын дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ой ирэх онд болно
4 жил өмнө   462
 Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар даваа гаргийн орой утсаар ярьжээ.
 
"М.Тошимицү хоёр талын харилцаанд тулгамдаад буй өргөн хүрээний асуудлуудыг зохицуулахад, ялангуяа хоёр орон дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ой ирэх онд болох гэж буй энэ цаг үед ихээхэн ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа илэрхийллээ" гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлэв. Мөн БНХАУ эргийн хамгаалалтын алба хаагчдадаа зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн шинэ хууль баталж, Зүүн, Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаагаа идэвхжүүлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
 
Түүнчлэн Хонконг дахь нөхцөл байдал, Шинжаантай холбоотой хүний эрхийн асуудлуудад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Бээжинд уриалсан байна.
 
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ван, Мотэги нар Токиогийн зуны Олимп, Бээжингийн өвлийн Олимпыг зохион байгуулахад харилцан бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
 
Эх сурвалж: NHK
 
 
 
 
Япон,Хятад хоёр улсын дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ой ирэх онд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0