Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Мьянмарт байдал улам хүндэрч байна
3 жил өмнө   392
Мьянмарт цэргийн засаглалыг эсэргүүцэн жагсагчид болон хүчний байгууллагуудын ажилтнуудын хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо хоёрдугаар сарын 1-нээс хойш 570-д хүрчээ.
 
“Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар төрийн эргэлтийн улмаас 570 хүн амиа алдаад байна” гэж Мьянмарын Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны цахим хуудаст мэдээлжээ. Тус холбооноос мэдээлж буйгаар, 2728 хүн цагдан хоригдож байгаагаас 38 хүнд хорих ял оноож, дахин 443 жагсагчийг баривчлах тушаал гаргасан байна.
 
Мьянмарын цэргийн эрхтнүүд хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, бүх эрх мэдлийг гартаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн мэдэгдсэн юм. Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм.

Эх сурвалж: AL  JAZEERA

Мьянмарт байдал улам хүндэрч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0