Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АстраЗенека вакциныг 30-ээс дээш насныханд тарина
3 жил өмнө   583
АстраЗенека  вакцины гарч болзошгүй эрсдэлийг судалж үзсэний дараа Европын Эмийн Агентлаг (EMA) "Цусны бүлэгнэлийг вакцины нэн ховор гаж нөлөө" гэж дүгнэжээ.
 
"Цусны бүлэгнэл үүсэх эрсдэл маш бага байна. Ковид-19-өөс үүдэх эрсдэлээс хамгаалах нөлөөллийн үзүүлэлт нь ховор тохиолдох гаж нөлөөллөөс харьцангуй өндөр байна" гэж Европын эмийн агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна.
 
Харин Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар /MHRA/ АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа учраас 30 хүртэлх насны хүмүүс хийлгэхгүй байсан нь дээр гэжээ. Тус байгууллагаас гаргасан тайланд гуравдугаар сарын 31-ний байдлаар АстраЗенека вакциныг 20 сая хүн хийлгэсэн бөгөөд 79-д нь /18-79 насны 51 эмэгтэй, 28 эрэгтэй/ цусны бүлэгнэл үүссэн ба тэдний 19 нь нас барсан гэж бичсэн байна.
 
Вакцин, дархлаажуулалтын хамтарсан хороо (JCVI)-ны профессор Вэй Шэн дараах зөвлөгөөг өгчээ. Тэрбээр
  • АстраЗенека вакцины эхний тунг хийлгэсэн бол дараагийн тунг яг л тэр вакцинаа хийлгэх,
  • 18-29 насны залуус АстраЗенека бус өөр вакцин хийлгэх,
  • Вакцин хийлгэх гэж байгаа хүмүүст зориулж JCVI болон MHRA байгууллагын тайланд үндэслэн мэдээллээ шинэчлэх зэрэг зөвлөгөө өгсөн байна.
Тэрбээр "Бид тодорхой насны бүлгийнхнийг вакцинаа зогсоо гэж зөвлөөгүй. Урьдчилан сэргийлэх үүднээс 18-29 насныхныг АстраЗенека вакцинаас өөр вакцин тариулахыг зөвлөж байна" гэжээ. 
 
Эх сурвалж: ВВС
АстраЗенека вакциныг 30-ээс дээш насныханд тарина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0