Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Францад нийт хүн амынхаа 15 хувийг вакцины эхний тунг хийсэн байна
3 жил өмнө   374
Манай улсад 10 сая гаруй иргэн коронавирусний вакцины эхний тунг хийлгээд байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдэв.
 
Францын эрх баригчид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд иргэдийнхээ 15 хувь буюу 10 саяыг нь вакцинжуулалтад хамруулсан байна гэж тооцжээ. Вакцины хоёр дахь тунг тус улсад 3 сая гаруй хүн хийлгээд байна.
 
“Бид тавьсан зорилгоосоо долоо хоногоор түрүүлж явна. Вакцинжуулалтын явц сайн байна. Францад вакцинжуулалт идэвхтэй явагдаж буй нь халдварт өвчинтэй тэмцэхийн гол зорилго юм” хэмээн Жан Кастекс цохон тэмдэглэв.
 
Түүнчлэн тэрбээр халдварт өвчинтэй тэмцэхээр вакцинжуулалтын аянд хүчин чармайлтаа гаргаж буй эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Францад халдварын 4.8 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Өвчний хүндрэлийн улмаас 97 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар 13 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас таван мянга гаруй нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж. 
 
Эх сурвалж: France24
Францад нийт хүн амынхаа 15 хувийг вакцины эхний тунг хийсэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0