Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Карибын тэнгисийн арал дээрх галт уул дэлбэржээ
3 жил өмнө   378
Карибын тэнгисийн Сент-Винсент арал дээр оршдог Ла Суфриер галт уул дэлбэрсний улмаас “улаан бүсэд” байгаа 16 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.
 
Дэлбэрэлтийн эхний шинж Пүрэв гаргийн орой ажиглагдаж эхэлсэнтэй холбогдуулан Р.Гонсалвес нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэвчлэхийг уриалжээ. Тэдгээр оршин суугчийг аяллын хөлөг онгоцоор арлын аюулгүй хэсгүүдэд хүргэсэн байна.
 
Галт уул зургаан километрийн өндөрт үнс нурам цацсан бөгөөд баасан гарагт хоёр удаа дэлбэрчээ. 
 
 1979 онд болсон Ла Суфриер галт уулын дэлбэрэлт аралд 100 сая гаруй ам.долларын хохирол учруулж байжээ. Мөн 1902 онд болсон дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй хүн амь насаа алдсан байна.
Эх сурвалж: ТАСС
Карибын тэнгисийн арал дээрх галт уул дэлбэржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0