Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ерөнхий сайд Сүга Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно
3 жил өмнө   375
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ дөрөвдүгээр сарын 15-18-нд АНУ-д айлчилна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу мэдэгдлээ.
 
Айлчлалын зорилго нь  Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээ хийх аж.
 
Хоёр улсын удирдагчид дөрөвдүгээр сарын 16-нд Вашингтонд биечлэн уулзана гэдгийг АНУ-ын засаг захиргаа дөрөвдүгээр сарын 2-нд нотолсон байна. Уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь БНХАУ-ын талаар баримтлах АНУ, Японы бодлогыг уялдуулах, Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, цар тахалтай тэмцэх арга хэмжээ, түүнтэй холбоотой дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг даван туулах зэрэг асуудлууд байх төлөвтэй байна.
 
Эх сурвалж:NHK
 
 
 
Ерөнхий сайд Сүга Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0