Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг хэрэглэхээ түр зогсоолоо
3 жил өмнө   313
Мягмар гарагт АНУ-ын зохицуулах байгууллагууд “Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг зөвлөснөөс хэдэн цагийн дараа тус компани вакцинаа Европын орнуудад нийлүүлэхээ хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Энэ нь вакцин тариулсан хүмүүст цусны бүлэн үүссэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой байна. 
 
Уг вакциныг хийсний дараа ховор болон хүнд хэлбэрийн цусны бүлэн үүссэн зургаан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын байгууллага (FDA) болон Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв (CDC) энэ вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг дөрөвдүгээр сарын 13-ны мягмар гарагт зөвлөсөн байна. Тус улсын Дархлаажуулалтын асуудлаарх зөвлөх хороо болзошгүй аюулд цаашид дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөхөөр лхагва гарагт хуралдахаар болжээ.
 
“Johnson & Johnson”-ы вакциныг АНУ-д хоёрдугаар сарын 27-нд бүртгэсэн бол Европын Холбоо /ЕХ/ гуравдугаар сарын 11-нд хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Одоогийн байдлаар АНУ-д уг вакцинаас 6.8 сая гаруй тунг хэрэглэчихсэн байгаа бол ЕХ руу энэ долоо хоногт нийлүүлж эхлэхээр төлөвлөж байжээ.
 
Эх сурвалж: BBC
 
 
 
 
 
 
 
“Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг хэрэглэхээ түр зогсоолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0