Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Путин вакцины хоёр дахь тунгаа тариулжээ
3 жил өмнө   499
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 14-нд КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа тариулжээ.
 
Тэрээр "Россия 24" телевизэд өгсөн ярилцлагадаа, вакцин тариулсны дараа биеийн байдал хэвийн, ямар нэгэн сөрөг хариу урвал гараагүй, вакцины эхний тунгаа тариулсны дараа л гэхэд эсрэг бие үүсгэсэн гэжээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Путин ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин тариулсан” гэж мэдэгдсэн боловч яг аль вакцин болохыг нь тодруулсангүй.
 
Ташрамд дуулгахад, Путин вакцины анхны тунгаа өнгөрсөн 3-р сарын 23-нд тариулсан юм. Одоогоор Оросод "Satellite V" зэрэг КОВИД-19-ийн эсрэг 3 вакцин бүртгүүлж, үйлдвэрлэж байна.
 
Эх сурвалж: RBC
Путин вакцины хоёр дахь тунгаа тариулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0