Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Камбож улсад гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байна
3 жил өмнө   630
Эдийн засгийг дэмжиж ажлын байрыг бий болгохын тулд гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгааг Камбожын дотоодын бизнес эрхлэгчид онцоллоо.
 
 Камбож улс нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдаас хамааралтай биш, харин эдийн засгаа тогтвортой байлгах орон нутгийн бизнес эрхлэгчид илүү их байгаа ч чадварлаг, техникийн ажилчид дутагдалтай байгаа. 
Иймээс гадны туршлагатай ажилчдыг ажиллуулахаар шийддэг болохыг онцлов. Цар тахал эхэлснээс хойш Камбож гадаадын хөрөнгө оруулагчдын тоо буурсан аж.
Энэ талаар Бизнесийн зөвлөл компаний үүсгэн байгуулагч  "Манай улсын хувьд дан ганц гадны хөрөнгө оруулагчид найдах  нь дутагдалтай учир нь хөрөнгө оруулагч татаж байгаагийн зорилго нь дотоодын олон компанийг бий болгох, эдийн засгийн сэргээх л үүрэгтэй. Ерөнхийдөө энд үлдэх хүмүүстээ уг хөрөнгийг ашиглах нь зөв.Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр давхар  Камбожийн ард түмэнд ажлын байр бий болж, түншүүд болох зэрэг олон талын ая холбогдолтой. Дээрээс нь улсын татвар төлөх учраас улсын төсөв ч нэмэгдэнэ" гэлээ.
 
Зүүн өмнөд Азийн стратегийн ач холбогдолтой байрлалд байрладаг, хөдөлмөрийн хөлс бага, хөгжиж буй орны хувьд хөрөнгө оруулагчид таатай орчин бүрдүүлсэн гэж үздэг байна.
 
Эх сурвалж: AК24
 
Камбож улсад гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0