Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ: "Битгий аял” гэсэн зөвлөмжийн ангилалд 34 улс байна
4 жил өмнө   569
Коронавирусний халдварт өвчний улмаас аялагчдад учирч болзошгүй эрсдэлд тулгуурлан “Битгий аял” зөвлөмж хэрэгжиж буй улс орнуудын тоог нэмэгдүүлэхээ АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
 
Төрийн департамент өмнө нь “Түвшин 4: Битгий аял” гэсэн зөвлөмжийн ангилалд багтсан улс орнуудын жагсаалтад Чад, Косово, Кени, Бразил, Аргентин, Мозамбик, Хаити, ОХУ, Танзани зэрэг дэлхийн 34 улсыг оруулаад байсан юм.
 
“Энэ ангилалд багтсан улс орнуудын жагсаалтыг 80 хувьд хүргэж нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Ингэснээр 130 улсад аялахгүй байхыг иргэддээ зөвлөх аж.
 
Зарим улс орны эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэт үнэлсэнд бус халдварт өвчний одоогийн нөхцөл байдлыг бодитоор үнэлснээр ийм алхмыг авч хэрэгжүүлэх гэж байгааг Төрийн департамент мэдэгдэлдээ дурджээ.
 
Үүнээс гадна АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд “олон улсын аялал нь илүү эрсдэл дагуулдаг бөгөөд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд ч мөн коронавирусний шинэ хувилбараар халдварлах, өвчин тараах өндөр эрсдэлтэй хэвээр” байгааг  цохон тэмдэглэжээ. 
 
Эх сурвалж: CNN
АНУ: "Битгий аял” гэсэн зөвлөмжийн ангилалд 34 улс байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0