Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Трамп-Кимийн уулзалт 3-4 долоо хоногийн дараа болно
6 жил өмнө   706
Өнгөрсөн Баасан гарагт болж өнгөрсөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын маргаашнаас Трамп-Кимийн түүхэн уулзалтын тухай мэдээлэл эрчимтэй хөвөрч эхэллээ.
 
Ким Жон Унтай уулзсаныхаа маргааш өглөө орон нутгийн цагаар 9:15 цагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ер бусын удаан ярилцсан байна. Тэдний яриа 75 минут үргэлжилсэн бөгөөд хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 1-нд Хойд Солонгос алсын тусгалын баллистик пуужин туршсаны дараа ярихдаа ч ингэж удаан ярилцаагүй гэнэ.
 
Энэ үеэр Мүүн Жэ Ин АНУ-Хойд Солонгосын уулзалт болох газрыг Ким Жон Унтай тохирсноо АНУ-ын ерөнхийлөгчид дуулгасан байна. Сөүлийн албаныхан Мүүний санал болгосон газрыг мэдээлэх боломжгүй гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн ба Вашингтоны тал тун ойрын үед уулзах газрыг зарлах төлөвтэй байгаа талаар ам алджээ.
 
Мөн хугацааны хувьд төсөөлж байснаас эрт уг уулзалт болох шинж ажиглагдаж эхэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Мичиганд ажилласан Дональд Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Ким Жон Унтай “гурваас дөрвөн долоо хоногийн дараа” уулзана гэж ярьжээ.
 
Өмнө нь тэр тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр уулзалт болно гэж мэдэгдэж байв.
 
Уулзалт болох газраар хоёр хувилбар шалгарч үлдээд байгааг Трамп Баасан гарагт Германы канцлерьтай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бол маргааш нь эдгээр хоёр газар нь Монгол, Сингапур улсууд болохыг CBS News суваг албаны хоёр тусдаа эх сурвалжаас тодруулснаа мэдээлсэн юм.
 
 
 
Эх сурвалж: United Press International
Трамп-Кимийн уулзалт 3-4 долоо хоногийн дараа болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0