Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Франц улс 6 сард насанд хүрсэн нийт иргэдийн гуравны хоёрыг дархлаажуулсан байна гэж мэдэгдлээ
4 жил өмнө   487
Франц “COVID-19”-ийн илүү хурдан халдварладаг шинэ хувилбаруудын тархалтыг хязгаарлахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.
 
" Хилийн хяналтыг чангатгаж, шинжилгээний тоог нэмэгдүүлж, коронавирусний хувилбарууд эрчимтэй тархаж буй өндөр эрсдэлтэй орнуудаас ирэх бүх хүнд 10 хоног тусгаарлагдах шаардлага тавина. Ингэснээр Чили, Өмнөд Африк, Бразил, Аргентин, Энэтхэгээс ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах бөгөөд тэднээс нисэх онгоцонд суухаасаа өмнө 36 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариуг мөн шаардах гэлээ.
 
Францад ням гаргийн байдлаар халдварын 5.5 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 102 мянга гаруй хүн нас баржээ. Мөн халдвар авсан 30287 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 5978 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.
 
Өнөөдрийн байдлаар Францын 14 сая иргэн буюу хүн амын 26.8 хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бол 5.5 сая хүн хоёр тунг хоёуланг нь тариулжээ.
 
Францын Засгийн газар ирэх тавдугаар сарын дунд үе гэхэд 20 сая тун вакцин тарьж, зургаадугаар сарын дунд үе гэхэд 30 сая хүнийг буюу насанд хүрсэн нийт иргэдийнхээ гуравны хоёрыг дархлаажуулахыг зорьж байна. 
 
Эх сурвалж: AE Press
Франц улс 6 сард насанд хүрсэн нийт иргэдийн гуравны хоёрыг дархлаажуулсан байна гэж мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0