Израил коронавирусний халдварын улмаас ихээхэн хохирол амссан аялал жуулчлалын салбараа сэргээн дэмжих хөтөлбөрөө лхагва гарагт танилцууллаа.
Үүнд, жуулчдыг татах олон улсын сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх, соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулах зэргийг тусгажээ. Мөн Улаан тэнгисийн эргийн Эйлат хотын чиглэлийн олон улсын нислэгүүдийг сэргээх ажээ.
Цар тахлын улмаас Израилд энэ оны эхний хоёр сарын хугацаанд ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 98.5 хувиар буурсныг Статистикийн товчооны мэдээлэл харуулсан байна. Энэ оны байдлаар 1, 2 дугаар сард 9900 жуулчин ирсэн бол энэ үзүүлэлт 2020 оны мөн үед буюу цар тахал дэгдэхээс өмнөхөн 652 400 байжээ.
“Энэхүү хөтөлбөр нь аялал жуулчлалын салбараас гадна улсын эдийн засгийг сэргээх өсөлтийн хөдөлгүүр болно” гэж Аялал жуулчлалын сайд Орит Фаркаш-Хакоэн мэдэгджээ.
Эх сурвалж: EURO24
Израил улс аялал жуулчлалын салбараа сэргээн дэмжих хөтөлбөрөө баталлаа |
|