Дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүрийг Португальчууд барьжээ. Гүүрийг Ням гарагт албан ёсоор нээх ба өчигдөр нутгийн иргэд гүүрээр зорчиж эхэлсэн байна.
Португалийн хойд бүсийн Юнескод бүртгэлтэй Ароука Геопаркийн нутагт байгуулагдсан гүүр нь 516 метр урт бөгөөд хавцлаар урсах Пайва голын дээр 175 метр өндөрт оршдог.
Хоёр жилийн хугацаанд баригдсан гүүр цар тахлын дараа сэргэх аялал жуулчлалын нэг чухал үзмэр болно гэж Португалийн эрх баригчид тооцоолж байна.
“Arouca 516” гэж нэрлэгдсэн уг гүүр нь 2017 оноос хойш дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүрт тооцогдож байсан Швейцарийн Альпийн уулан дахь “Charles Kuonen Bridge” нэртэй 494 метр урт гүүрийн дээд амжилтыг эвдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүр |
|