Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн 100 хоногт юу хийв
4 жил өмнө   480
Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 дахь хоног тохиож байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гэнэтийн санамсаргүй зүйл тохиохгүй бөгөөд ойрын 4 жилийг зөвхөн хойшлуулшгүй чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зориулна” гэж амлаж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр юу хийж амжуулсан талаар ВВС агентлагийн тоймч доорх байдлаар дүгнэн бичжээ. 
 
Ж.Байден төрийн тэргүүнээр ажилласан эхний хэдэн сарыг маш товчхоноор хэрхэн дүгнэх вэ гэсэн асуултанд хариулсан Америкийн улстөрчдийн ихэнх нь “уйтгартай” гэдэг үгийг хэрэглэж байна. Харин Байден сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн зорилгыг тодорхойлохдоо, Ардчилсан намынхан ба бүгд найрамдахчуудын хооронд үүссэн санал зөрөлдөөнийг зөөлрүүлж, “Вашингтонд хэт халж буй агаарын хэмийг бууруулна” гэж байв.
Харин олон нийтийн санал асуулгуудын дүнг үзвэл, Байден амласнаа гүйцэлдүүлж хараахан чадаагүй бөгөөд америкчуудын 53 хувь нь 46 дахь ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайшааж байна. 53 хувь гэдэг бол Трампын нэр хүндийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад өндөр боловч бусад төрийн тэргүүн нарын ихэнхийнх нь чансаанаас доогуур байгаа юм. Трампын рейтинг хэзээ ч өндөр байгаагүй боловч ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилийн хугацаанд тогтвортой байсан гэдгийг Клермонт Маккенна коллежийн багш Жон Питни онцоллоо.
 
Эх сурвалж: МОNTSAME
АНУ-ын Ерөнхийлөгчийн 100 хоногт юу хийв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0