Тайланд улс цар тахлын 3 дахь давалгаанд бэлтгэн 450 ортой “Бангкок Арена” болон Ераван 2 (түр эмнэлэг) эмнэлгийг нэг удаагийн картон ороор дүүргэж байна. 3 дахь давалгаа нь урьд урьдынхаас илүү халдварлах чадвартай байна гэж тооцож байгаа юм. Өнгөрөгч Баасан гарагт Тайландад 2070 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр тоо юм. Эрүүл мэндийн яам одоогоор 28000 ор, эмнэлгийн хэрэгсэлийг бэлтгээд байна.
Эмч нарын хэлж буйгаагаар "Ковидоор өвдсөн иргэдийг 3 ангилалд хуваан өнгөөр ялгасан байгаа. Ногоон өнгөтэй нь халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй, шар нь халуурах шинж тэмдэгтэй эмнэлэгт хандсан иргэд, харин улаан нь биеийн байдал хүнд байгаа амьсгалын аппарат хэрэгтэй иргэд юм. Манай төв зөвхөн ногоон ангиллын иргэдийг авах зориулалттай" гэлээ.
Эх сурвалж: А24
Ковидын өвчтөнүүдэд зориулж нэг удаагийн картон ор бэлджээ |
|