Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Шагналын өндөр сантай онлайн шатрын тэмцээн болно
3 жил өмнө   471

 Азербайжан улсын Шатрын холбооноос 2021 оны 05 дугаар сарын 07-08-нд зохион байгуулах 17 хүртэлх насны олон улсын "Tehsil cup" онлайн шатрын тэмцээнд дэлхийн шилдэг өсвөрийн шатарчид өрсөлдөнө.

Тус цомын тэмцээн 2021 оны 05-р сарын 07-нд Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхлэх бөгөөд урьдчилсан шатанд Швейцар системээр 3 минут + 2 секундын цагийн хяналттай www.tornelo.com вэбсайт дээр 9 өрөг тоглоно.

ФИДЕ-гийн 2300-гаас дээш рейтингтэй шатарчид шууд финалын шатанд тоглох бөгөөд урьдчилсан шатны тэмцээний эхний 30 байранд шалгарсан шатарчид 5 дугаар сарын 08-ны 22.00 цагт эхлэх финалын шатанд мөн 9 өрөг тоглож дүнгээ гаргана. Урьдчилсан болон финалын шатны тэмцээнүүд ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулагдах юм.

Тэмцээний шагналын сан

  • 1-р байр $ 500 ам.доллар
  • 2-р байр $ 300 ам.доллар
  • 3-р байр $ 200 ам.доллар
  • 4-р байр $ 100 ам.доллар
  • 5-р байр $  80 ам.доллар

12 хүртэлх насны шатарчид

  • 1-р байр Диплом
  • 2-р байр Диплом
  • 3-р байр Диплом

Тэмцээний зохион байгуулагчаас ирүүлсэн урилга болон удирдамжинд заасан журмын дагуу Монголын шатрын холбооноос 10 хүртэлх тооны өсвөрийн шатарчдыг оролцуулах боломжтой бөгөөд тус тэмцээнд оролцох хүсэлтэй шатарчдын мэдүүлгийг харгалзан сонгон шалгаруулалтын болон үндсэн тэмцээний удирдамжийг гаргана. Мөн 12 хүртэлх насны 1 эрэгтэй эсвэл эмэгтэй тоглогчийг багтаана.

Шагналын өндөр сантай онлайн шатрын тэмцээн болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0