Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Иракт олны дургүйцлийг төрүүлсэн хоёр нэвтрүүлгийн шоуг гаргахыг хоригложээ
4 жил өмнө   349
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Иракт олны дургүйцлийг төрүүлж, нэвтрүүлгийн дүрэм журмыг зөрчсөн телевизийн хоёр шоуг зогсоохоор болжээ.
 
“Tony's Bullet”, “Raslan's Shooting” зэрэг шоунд амиа золиослогчийн хуурамч хантааз өмссөн хүмүүс хүн барьцаалж буй мэт жүжиглэх зэргээр алдартнуудыг айлгадаг аж. Тухайлбал, “Raslan's Shooting” шоуны үеэр нэгэн эмэгтэй жүжигчин өөрт нь бэхлэгдсэн хуурамч тэсрэх бөмбөг дэлбэрэх үед ухаан алдан унажээ.
 
Иракт зэвсэгт этгээдүүд байнгын аюул заналхийлж байдагтай холбоотойгоор ийм төрлийн нэвтрүүлгүүдийг дэндүү хэрцгий, зүйд нийцэхгүй хэмээн үзэгчид шүүмжлээд байгаа аж. “Лалын улс” бүлэглэл Ирак дахь нутаг дэвсгэрээ алдсан ч энгийн иргэд, цэргүүд рүү халдсан хэвээр байгаа юм.
 
Алдартнуудыг хуурсан нэвтрүүлгүүд Арабын орнуудад түгээмэл байдгаас гадна “Рамадан” сарын үеэр илүү их цацагддаг нь нэвтрүүлгийн компаниуд олны анхаарлыг татахын тулд тусгай хөтөлбөрүүд захиалдагтай холбоотой аж. 
 
Эх сурвалж:BBC
Иракт олны дургүйцлийг төрүүлсэн хоёр нэвтрүүлгийн шоуг гаргахыг хоригложээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0