Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Есөн ихэр хүүхэд төрүүлсэн Мали ээж
3 жил өмнө   402
Мали улсын 25 настай иргэн Халима Сиссе мягмар гарагт есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
 
Эмч нар түүнийг долоон ураг тээж буйг хэт авиан оношилгоогоор тогтоогоод байсан боловч ийнхүү есөн ихэр хүүхэд төрүүлсэн байна.  Х.Сиссе олон ихэр ураг тээж буй нь Баруун Африкийн Мали улсын иргэдийн төдийгүй эрх баригчдын анхаарлыг татжээ.
 
Ийнхүү эмч нар жирэмсэн эмэгтэйд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай хэмээн зөвлөсний дагуу эрх баригчид түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Марокко улс руу явуулсан байна. “Амаржсан эх болон таван охин, дөрвөн хүүгийн биеийн байдал тогтвортой сайн байна” гэж Эрүүл мэндийн сайд Фанта Сиби мэдээлжээ. Хүүхдүүдийг бүгдийг нь мэс заслын аргаар төрүүлжээ. 
 
Эх сурвалж:CentralAsia

 

Есөн ихэр хүүхэд төрүүлсэн Мали ээж
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0