Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОХУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарахаар шийджээ
3 жил өмнө   472
Тухайн орон нутгийн цагаар 5-р сарын 5-нд ОХУ-ын засгийн газрын хууль эрх зүйн вебсайт 5-р сарын 4-нд баталсан шийдвэрийн баримт бичгийг нийтэлжээ. Уг баримт бичигт, ОХУ-ын засгийн газар “Нээлттэй тэнгэр” гэрээг хүчингүй болгох тухай саналыг батлан зөвшөөрөхийн зэрэгцээ В.Путинд өргөн дэвшүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
 
“Нээлттэй тэнгэр” гэрээ нь 1992 онд гарын үсэг зурж, 2002 оноос хэрэгжиж эхэлжээ. Тус гэрээ нь хүйтэн дайн дууссаны дараах итгэлцэл байгуулалтын чухал арга хэмжээ байсан бөгөөд ил тодорхой байдлыг нэмэгдүүлэх, сөргөлдөх эрсдэлийг бууруулахад туслах зорилготой юм. Гэрээлэгч орнууд тогтоол ёсоор харилцан нөгөө талынхаа нутаг дэвсгэрт зэвсгийн бус хэлбэрээр агаараас тандалт хийж болно гэж тогтоожээ.
 
2020 оны 11-р сард АНУ уг гэрээнээс албан ёсоор татан гарав. 2021 оны 1-р сард ОХУ-ын ГХЯ мэдэгдэл нийтэлж, Оросын тал “Нээлттэй тэнгэр” гэрээнээс татан гарах тухай улсын дотоодын үйл явцыг эхлүүлэхээр шийдвэрлэв гэжээ. Мэдэгдэл мөн, Оросын тал өмнө нь бодит санаачилга дурдаж, шинэ нөхцөл заалтын дагуу уг гэрээ үргэлжлэн хүчинтэй байхыг хүссэн боловч Америкийн тал Оросын талын санаачилгыг дэмжээгүй, Оросын тал үүнд харамсаж байна гэж тэмдэглэсэн байна.
 
Эх сурвалж: CRI
ОХУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарахаар шийджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0