Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ДЭМБ:БНХАУ-ын Синофарм компанийн Веросел вакциныг бүртгэн авлаа
3 жил өмнө   1536
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV Вероцелл вакциныг бүртгэж, онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад оруулснаа мэдэгдлээ. Ингэснээр Вероцелл вакцин КОВАКС хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд дэлхийн бүхий л улс орнуудад хэрэглэх аж. Тэр дундаа ядуу буурай орнуудад цар тахлын тархалтыг бууруулахад нэмэр болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
 
Харин дараа долоо хоногт Хятад улсын "Синовак" компанийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ.
 
"Синофарм" компаний вакциныг Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнасан байна.
 
 
ДЭМБ-ын яаралтай горимд хэрэглэх жагсаалт (EUL) нь нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед нэрвэгдсэн хүмүүст эдгээр бүтээгдэхүүний хүртээмжийг түргэсгэх зорилгоор зөвшөөрөлгүй вакцин, эмчилгээний болон in vitro оношилгооны бүтээгдэхүүний үнэлгээг хийж, жагсаалтад оруулдаг эрсдэлд суурилсан журам юм.
 
2020 оны 12-р сарын 31-ний өдөр ДЭМБ-аас COVID-19 мРНХ вакцин BNT162b2-ийг яаралтай горимд хэрэглэх жагсаалтад оруулсан бөгөөд жилийн өмнө дэгдэлт эхэлснээс хойш Pfizer-BioNTech вакцин нь ДЭМБ-аас яаралтай баталгаажуулалт авсан анхны вакцин болсон билээ. 
 
 
 
 
 
 

ДЭМБ:БНХАУ-ын Синофарм компанийн Веросел вакциныг бүртгэн авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0