Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Камбожийн “Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” дэлбэрээгүй бөмбөг зайлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна
3 жил өмнө   369
“Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” / CSHD Камбожийн хэд хэдэн газруудад дэлбэрээгүй бөмбөг устгах ажлаа үргэлжлүүлсээр байна. Уг байгууллага мэргэжлийн 5 хүнээс бүрдсэн бөгөөд тариаланчдын өөрийн газар дээрээсээ олсон дайны үлдэгдэл тэсрэг бөмбөгүүдийг устгалд оруулдаг байна.
 
Энэ талаар тус төрийн бус байгууллагын менежер Бора Ченн хэлэхдээ:  "Өнөөдөр бид нэгэн тосгоны иргэнээс өөрийн хашаанаас 36 тэсрэх бөмбөг олсон тухай дуудлага хүлээн авсан. Бид энэ зэрэг булагдсан бөмбөгүүдийн иргэдээс холдуулж аюулгүй устгалд оруулдаг. Ялангуяа Поур Час тосгоны энэ хэсэгт дайнаас үлдсэн маш олон тооны тэсрэг бөмбөг газрын доор байгаа. Манай багийнхан иргэдийг аюулгүй газар тариалан эрхлэхэд туслах үүднээс хайлт байнга хийдэг. Тиймээс иргэдийг би хэрвээ ямар нэгэн байдлаар тэсрэх бөмбөг олсон тохиолдолд тоглож, шидэж, хүрч болохгүй яаралтай дүүргийн захиргаа эсвэл манай байгууллагад хандахын хүсч байна. Иргэд эдгээр бөмбөгийн аюулын талаар мэдлэгтэй болоосой гэж найдаж байна, ингэснээр ирээдүйд тосгоны хүмүүс аюулгүй амьдрах боломжтой болно" гэлээ.
 
 Албаны тооцоогоор 4-6 сая тэсрэх бөмбөг Камбажийн нутаг дэвсгэрт булагдсан байгаа бөгөөд үүнээс үүдэн жилд 60 орчим хүний амь эрсддэг байна.
 
Эх сурвалж: А24
 
 
Камбожийн “Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” дэлбэрээгүй бөмбөг зайлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0