Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Охайо муж улсын захирагч Майк Девайн сугалаатай вакцин зохион байгуулахаар болжээ
3 жил өмнө   326
АНУ-ын Охайо муж улсын эрх баригчид коронавирусний вакцинжуулалтыг олон нийтэд сурталчлах зорилгоор вакцин хийлгэсэн иргэдийнхээ дунд тавдугаар сарын сүүлчээс долоо хоног бүр сугалаа зохион байгуулахаар болжээ. Сугалааны хонжвор нэг сая ам.доллар байх аж. 
 
“Хоёр долоо хоногийн дараа тавдугаар сарын 26-нд бид дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн насанд хүрэгчдийн дундаас ялагчийг тодруулна. Ялагчийг лхагва гараг бүр зарлана. Сугалаа таван долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд ялагч тус бүр нэг сая ам.доллар авна” гэж Охайо муж улсын захирагч Майк Девайн мэдэгдсэн байна.
 
Сугалаанд оролцохын тулд 18-аас дээш настай, Охайо муж улсад оршин суудаг, дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн байх ёстой. Харин 12-17 насныхны дунд ийм болзолтой өөр сугалаа зохион байгуулах бөгөөд таван ялагчийг тодруулж, Охайо муж улсын аль нэг их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг бүрэн даах гэнэ. Ийм санаачилгуудын зардлыг цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээний хүрээнд хүлээж авсан санхүүжилтээс гаргах аж.
 
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 32.8 сая тохиолдол бүртгэгдэж, 583 647 хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсон хэвээр байгаа юм. Одоогийн байдлаар 265.6 сая хүн вакцин тариулснаас 117.6 сая нь хоёр тунг бүрэн хийлгэжээ.
Охайо муж улсын захирагч Майк Девайн сугалаатай вакцин зохион байгуулахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0