Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Их долоо 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэнэ гэдгээ амална
4 жил өмнө   478
Хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх үүрэг амлалтаа дахин нотлох зорилго бүхий “Долоогийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нарын хоёр өдрийн цахим уулзалт пүрэв гарагт эхэлжээ.
 
Их Британи энэхүү уулзалтыг ирэх сард болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг угтан зохион байгуулж буй бөгөөд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын /COP26/ үеэр өгөх үүрэг амлалтын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
 
Коронавирусний цар тахлын улмаас ирэх 11 дүгээр сард зохион байгуулахаар хойшлуулаад байгаа НҮБ-ын бага хурлыг мөн л Их Британи даргалах юм.
 
“Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр Японы Байгаль орчны сайд Коизүми Шинжиро улс орныхоо хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2013 оны санхүүгийн жилийнхтэй харьцуулахад 46 хувиар бууруулах шинэ зорилгоо танилцуулжээ. Үүний зэрэгцээ Их Британийн зүгээс нүүрсээр галладаг эрчим хүчний хэрэглээгээ үе шаттайгаар бууруулахыг Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-аас бүрдсэн “Долоогийн бүлэг”-ийн орнуудад уриалсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. 
Их долоо 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэнэ гэдгээ амална
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0