Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Биткойны ханш унах болсон шалтгаан
3 жил өмнө   336
Хятадын Засгийн газар криптовалютын худалдаанд хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор биткойны үнэ лхагва гаргийн арилжааны явцад 34 мянган ам.доллароос доошилжээ.
 
Тийнхүү доошилсон нь сүүлийн саруудад тохиосон хамгийн эрчтэй уналт болжээ. Дараа нь биткойны ханш өсөж, 40 мянган ам.долларт хүрсэн байна.
 
Хятадын эрх баригчид даваа гарагт криптовалюттай холбоотой үйлчилгээ үзүүлэхийг санхүүгийн байгууллага, компаниудад хориглож, эрсдэлтэй арилжаа аюултай гэдгийг хөрөнгө оруулагчдад анхааруулсан юм.
 
Түүнчлэн компани нь автомашин худалдаалахдаа дахин биткойноор гүйлгээ хийхгүй гэж “Tesla”-гийн тэргүүн Илон Маск мэдэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт биткойны ханш 10 орчим хувиар буурсан. Харин И.Маскын компанид 1.5 тэрбум ам.долларын криптовалютын нөөц үлджээ.
 
Лхагва гарагт биткойны ханшийн үзүүлэлт өнгөрсөн оны 3 дугаар сараас хойших хамгийн хүчтэй уналт болсон байна. Тодруулбал, арилжааны явцад биткойны ханш 30 орчим хувиар унасан тохиолдол гарчээ. Үүнээс гадна “Etherium”, “Dogecoin” зэрэг бусад криптовалютын ханш 25 болон 29 хувиар тус бүр буурсан байна. 
 
Хятадаас үзүүлэх шахалт
 
Хятад улс 2019 оноос криптовалютын худалдааг хориглож, үүнийгээ мөнгө угаахтай тэмцэх явдалтай холбон тайлбарлажээ. Гэсэн ч биткойнтой гүйлгээ интернетэд хийгдсээр байсанд эрх баригчид сэтгэл хангалуун бус байв.
 
Хятадын Үндэсний интернет санхүүгийн нийгэмлэг, Хятадын Банкны Холбоо, Төлбөр тооцооны нийгэмлэг гэсэн гурван байгууллага мягмар гарагт олон нийтийн сүлжээнд анхааруулга өгчээ.
 
Хэрэглэгчид криптовалюттай холбогдож, хохирол амсбал хэн ч хохирлыг нь барагдуулахгүй хэмээн уг анхааруулгад дурдсан байна. Түүнчлэн криптовалютын зах зээлийн хэлбэлзэл хөрөнгийн аюулгүй байдалд аюул учруулж, эдийн засаг, санхүүгийн хэв журам, тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэдгийг төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад сануулжээ.
 
“Хятад улс крипто орон зайд хэсэгтээ шахалт үзүүлж байсан ч энэ бүхэн нь улам даамжирч байна. Үндэсний банкууд өөрсдийн цахим валютыг бий болгох чиглэлд шилжихийн хэрээр улс орнууд Хятадын жишгийг дагаж магадгүй юм. Өнөөг хүртэл өрнөдийн орнууд биткойныг харьцангуй тайвнаар хүлээж авч байсан ч удахгүй энэ бүхэн ч өөрчлөгдөж магадгүй байна” хэмээн “markets.com”-ын шинжээч Нил Уилсон ярьсан байна.
 
Эх сурвалж: MONTSAME
 
 
Биткойны ханш унах болсон шалтгаан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0